СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-24

Швейцарь улс боловсрол, аялал жуучлалын салбарт хамтран ажиллах саналтай байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар . Түүнийг /2019.06.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар угтан авсны дараагаар ГХ-ийн сайд Д.Цогтбаатар хатагтай Марина Кароббио Гүшэттид бараалжээ. Улмаар хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан байна.

Манай улс болон Швейцарь улс хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад 100 сая швейцар франкын буцалтгүй тусламж үзүүлжээ.

Энэ талаар Хатагтай Марина Кароббио Гүшэтти УИХ-ын даргатай хийсэн уулзалтынхаа үеэр,

Хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн, тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурджээ. Түүнчлэн Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инноваци, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа тэмдэглэжээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.