АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 29-30-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хоёр хоногийн хугацаатай айлчлах гэж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийн асуудлаар Трамп дипломат ажиллагаагаа ийн үргэлжлүүлж байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 30-ны өдөр ноён Трампыг хүлээн авч уулзана гэжээ. Төрийн хэмжээний айлчлал АНУ-ын зэвсэгт хүчний Осан агаарын баазаар өндөрлөх юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Трампын захидлыг нэн тааламжтайгаар хүлээж авсан гэдгээ мэдэгдсэний дараахан Америкийн төрийн тэргүүн Өмнөд Солонгост айлчлахаа мэдэгдлээ.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт Япон улсын Осака хотод болно. Бүлэг 20 орны уулзалт өндөрлөнгүүт Трамп Өмнөд Солонгосыг зорих юм байна.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr