Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн явдал олон улсад дуулиан болж байлаа.
Малайз улсын төрийн өндөр албан тушаалтны тушаал, зааварчилгаагаар түүний биед С4 хэмээх тэсрэх бөмбөг бэхлэн амь насыг нь хөнөөснөөс сэдэл авч Малайзчууд авлигын эсрэг “BOMB” ажиллагааг эхлүүлсэн нь амжилтад хүрчээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан саяхан Азийн орнууд авлигачидтайгаа хэрхэн амжилттай тэмцэж туршлагаас судлах үеэрээ энэ талаар сонссон байна.
Азийн орнуудаас авлигатай хамгийн сайн тэмцэж буй улс орнууд бол Хонконг, Малайз, Индонез, БНХАУ улс аж. Дээрх орнуудын авлигын хэргийг илрүүлэх ажлын тэргүүн фронтод сэтгүүлч, иргэд ажиллаж байгаа юм байна. Иймд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд дуу хоолойгоо хамгийн ихээр хүргэж, авлигачдыг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болтол нь шахаж байж бид ирээдүйн сайн сайхан нийгмийг цогцлоож чадна гэдгийг тэрбээр хэллээ.
Малайз Улс бид сэтгүүлчидтэйгээ нийлж Азид шударга ёсны манлайллыг бий болгоно хэмээн зорилго тавин ажиллаж байгаа бол Индонез улс сэтгүүлчдийнхээ тусламжтайгаар 246 УИХ-ын гишүүн, 26 сайд, 4 элчин сайд, 22 шүүгчийн хэргийг дарж илрүүлж чаджээ. Улс орнууд нэгдэн авлигын эсрэг тэмцлийг дэлхий дахинд эхлүүлжээ. Авлигын хэргээр хүүхэлдэйн кино, шторк, авлига нийгмийг төдийгүй хувь хүнийг хэрхэн мэрэн идэж байгааг харуулсан шторк, бүр видео тоглоом хүртэл зохион тэмцэж байж дээрх улсууд авлигачдаа ялж, салсан байна.
Хонконгт хүүхдүүдэдээ цэцэрлэгт байхаас нь эхлэн авлигын хор хөнөөлийг таниулсан сургалтыг хийж эхэлдэг учраас дэлхийн хамгийн цэвэр, авлигаас орчныг бий болгож чадсан аж.