Энэтхэгийн Ражастан мужид ням гарагт шашны үйл ажиллагаа зохион байгуулж байсан аварга том асар нурж дотор нь байсан 14 мөргөлч амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Цаг агаар муу хүчтэй салхи, ширүүн бороо асгарснаас асар нурсан гэж мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн зарим нь цахилгааны утсанд тогонд цохиулж, зарим нь барилгын нурсан хэсэгт дарагджээ.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр майхан нурах үед дотор нь 300 орчим мөргөлч цугласан байжээ. Зохион байгуулагчид бороо ихтэй чийглэг нойтон байхад гэрэл цахилгааны эх үүсвэрийг салгаагүй байсан гэж онцгой байдлын газраас мэдээлэв.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com