Австрали улсын хойд бүсийн Дарвин хотын ойролцоо Банда тэнгист 7,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас хотын барилга байшингууд ганхаж, төвийн зарим хэсэгт оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Цаг уурын товчооноос орон нутгийн цагаар 13 цагт цунамийн аюулгүй хэмээн зарлажээ. Дарвин хотын оршин суугчдын ярьснаар газар хөдлөх үед хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, ширээ сандал савласан боловч одоогоор томоохон хэмжээний барилга байшин нурсан болон иргэд гэмтэж бэртсэн зэрэг ноцтой хүнд гарз хохирол учруулаагүй байна.
Газар хөдлөлтийн голомт Австралийн хойд нутгийн төв болсон Дарвинаас 700 км-ын зайд далайн гүний 200 км-т бүртгэгджээ. Банда тэнгист долоон магнитуд хүртэл хүчтэй газар хөдлөлт ойролцоогоор 10 орчим жилд нэг удаа бүртгэгддэг байна. 2005, 2012 онуудад тус тус 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.
Эх сурвалж: www.theguardian.com