Зуны халуун үргэлжилж байгаатай холбоотойгоор иргэд гол, устай газрыг ихээр зорьж, тэр хэрээрээ усанд осолдох, амь насаа алдах тохиолдлууд ч багагүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд найман иргэн гол, усанд осолдож амь эрсэджээ.
Тухайлбал, ХУД-ийн 4-р хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван аврагч 1 автомашинтай 15 км замыг туулан 10:55 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.
Мөн БЗД-ийн 20-аар хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван 35 км замыг туулан 13:02 цагт очиж, 54 настай эрэгтэй Г-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлжээ...
Тиймээс Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Улмаар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргажээ.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд:
• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн
авах, бусдад дамжуулах,
• Гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам,
голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг
эрэг, татамд барихгүй байх,
• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,
• Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу,
хашлага барих,
• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур,
цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
• Цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд
автахааргүй орчинд хадгалах,
• Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд
хамрагдах,
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?
• Өөртөө болон бусдад туслах,
• Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих,
• Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах,
• Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг
тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн
байгууллагаас туслалцаа авах,
• Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш
оролгүй хүлээх,
• Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах
аюултайг анхаарах,
• Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан
дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн
байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн
байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж
очих,
• Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх,
• Гараа тогтмол савандаж угаах,
• Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг
устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний
сав суулгыг буцалгаж ариутгах,
• Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх,
• Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу
усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх