СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезид дахин газар хөдлөв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Индонезийн зүүн арлын орчимд хүчтэй газар хөдөлж цунами нүүрлээд удаагүй байхад дахин газар хөдөллөө. Сумба аралд 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын газарзүй судлалын газраас мэдээлжээ.

6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж сүйдэх аюултай. Азаар газар хөдлөлтийн голомт хүн ам оршин суудаг эргээс 250 км-ын зайд бүртгэгджээ. Одоогоор цунамийн аюулгүй байна.

Индонези улс газар хөдлөлт, цунамийн идэвхтэй бүсэд оршдог. 452 галт уултай учир далай тэнгисийн суваг, галт уулын нум бүслүүр ихтэй. Жил бүр болдог газар хөдлөлтүүдийн 90 хувь нь энэ бүсэд болдог.

Өнгөрсөн баасан гаригт болсон 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами болж 844 хүн амиа алдаад байгаа. Байшин барилгын нурангин доор олон арван хүн дарагдсан байж болзошгүй тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй.

Байгалийн гамшгийн үеэр орон гэргүй болсон иргэдэд орогнох байр, хүнс, ундны усны тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна. НҮБ-ын мэдээлснээр 191,000 хүнд нэн яаралтай тусламж хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалж: www.express.co.uk

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.