СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар тамхины наймаачдаас хураасан хөрөнгийг дуудлагаар худалдаж ядууст тусална

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мексикийн нийслэл Мехико хотод болсон дуудлага худалдаагаар хар тамхины бүлэглэлийн удирдагчаас хураасан хууль бус хөрөнгүүдийг зарсан байна. гэжээ.

Зарагдсан эд зүйлс дотор өндөр үнэтэй тансаг байшин, усан сангууд, нууцаар ухсан хонгил, томоохон эдлэн газар, орон сууц зэрэг багтсан байна. Эдгээрийг эзэмшиж байсан хар тамхины бүлэглэлийн эзэн баригдаж амиа алджээ.

Тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор дуудлага худалдаагаар эд зүйлсийг зарах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ нийт 27 үл хөдлөх хөрөнгийг зарахаар үнэ хаялцуулсан боловч ердөө ес нь эзнээ олжээ.

Дуудлага худалдаанаас 167 сая песо олж ядуусын санд хандивлахаар төлөвлөсөн ч ердөө 56,6 сая песо буюу гурван сая ам.доллар цуглуулж чаджээ. Өнгөрсөн тавдугаар сард үүнтэй ижил хар тамхины наймаачдын эзэмшиж байсан хөрөнгийг худалдах дуудлага худалдаа зарлаж 117 сая песо олжээ.

Ерөнхийлөгч Лопез Обрадор хувийн эзэмшилд байдаг онгоцоо үнэ хаялцуулан зарж олсон мөнгөө хууль бус цагаачдыг тогтоон барих үйл ажиллагаанд хандивлахаа амлажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.