СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-06-24

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг бөхчүүд нь эсэргүүцлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхийг нь хоёр жилээр хассан байдаг. Тэгвэл дээрх бөхчүүд шийтгэлийнхээ 70 хувийг эдэлсэн учраас ард түмнээсээ болон бөхчүүдээс уучлалт гуйсан. Харин МҮБХ-ны удирдлагууд тэдний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд барилдах эрхийг нь сэргээж буйгаа мэдэгдсэн. Улмаар . Гагцхүү өчигдрийн барилдаан бус наадмаар хэрхэх вэ гэдгийг 16 хоногийн дотор МҮБХ болон баяр наадмын комисс яаралтайгаар шийдвэрлэх хэрэг гарч байна. Наадмын сорилгод 128 бөх барилдахад улсын начин Д.Анар түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн билээ. Ингээд бөхчүүдийн байр суурийг хүргэе. 

УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА: ХОРИОТОЙ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЪЯ

­Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5­6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргажээ. Бөхчүүд үүнийг эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөх эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна.

УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН: ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ШИЙДВЭРЭЭР БИДНИЙ ЭРХ СЭРГЭСЭН

­Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад таван бөхийн эрх сэргэсэн. Бид наадмын өмнөх сорилго барилдаанд барилдъя гэж өчигдөр цахим бүртгэлд бүртгүүлсэн. Бөхийн холбооны шийдвэрийг дагахгүй байна. Бидний нэр оноолтод орчихсон байгаа. Гэтэл өнөөдөр ийм асуудалтай тулгарлаа. Холбооны болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бөхчүүдэд гомдолтой байна.

УЛСЫН ЗААН Б.БАТМӨНХ: ШИЙДВЭР БОЛ ШИЙДВЭР, ХАССАН БОЛ ХАССАН Л БАЙХ ХЭРЭГТЭЙ

­Шийтгэлийн 70 гаруй хувийг нь эдэлсэн гээд барилдаад явбал замхарсан зүйл болно. Шийдвэр бол шийдвэр, хассан бол хассан л байх хэрэгтэй.

УЛСЫН НАЧИН Д.АНАР: ШИЙТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАНЫ ДАРАА БАРИЛДАХ НЬ ЗӨВ

­Монгол бөхийг допинггүй болгох уриалгыг дэмжиж, хатуу байр суурьтай явдаг. Таван бөхийн хувьд хохиролтой байгаа ч шударгаар шийтгэлийнхээ хугацааг дуусгаад барилдвал дээр байх. Шийтгэлийн хугацаа дууссаны дараа барилдах нь зөв. Тэр утгаараа МҮБХ-­ны шийдвэрийг буруу гэж бодож байна. Энэ үйл явдал залуучуудад сургамж болох биз. 

УЛСЫН ХАРЦАГА Н.БАТЗАЯА: ХОЛБООНЫХОО ШИЙДВЭРИЙГ ДАГАХ ХЭРЭГТЭЙ

­Шүүхийн шийдвэр гарсан, Монголын үндэсний бөхийн холбоо нь зөвшөөрсөн. Тиймээс шийтгэлийн хугацаа нь дуусаагүй ч холбооныхоо шийдвэрийг л дагах хэрэргтэй.

УЛСЫН ГАРЬД Ж.БАТ-ЭРДЭНЭ: БӨХЧҮҮДИЙН ОЛОНХИ НЬ БАРИЛДУУЛАХЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

­Бөхчүүдийн олонхи нь барилдуулахын эсрэг байр суурьтай байна. Монголын үндэсний бөхийн холбооныхон бөхчүүдийн эсрэг шийдвэр гаргасан учраас бид барилдахгүй гэж эсэргүүцсэн. Холбоо ойрын хугацаанд анхаарч ажиллах биз.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.