Татан буугдсан “Капитал” банкинд нийт 439322 харилцагч байгаагаас 350607 нь даатгалд хамрагд сан байсан аж. Хадгаламжийн даатгалын кор порациас эдгээр иргэн, хуулийн этгээдийн 44.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгийг “Хаан” банкинд шилжүүлсэнээр олгох үйл ажиллагаа эхэлжээ. Одоогийн байдлаар 20015 хадгаламж эзэмшигчийн 35.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.