Алдарт Жэймс Бонд цувралын шинэ ангийн зураг авалт Английн Букинхэмширын Пайньвүд студид үргэлжилж байгаа юм. Шинэ ангийн зураг авалтын үеэр студийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нууц дуран байршуулсан байсныг олжээ.
Түүнчлэн нууц дуранг байршуулсан эрэгтэйг баривчлан саатуулсан байна. 49 настай сэжигтнийг бэлгийн гаж буруу зуршил үйлдэл гаргасан гэж буруутган яллах ажээ.
“Бонд 25” цуврал нь жүжигчин Даниель Грэйгийн хувьд сүүлчийн Жэймс Бондын дүрийг бүтээж буй анги юм. Олон удаагийн саад бэрхшээлээс үүдэж кино зураг авалт удаа дараа хойшилжээ. Кино зураг авалтын найруулагчид ээлж дараалан солигдсоноос гадна зураг авалтын үеэр Даниель Грэйг шагайдаа бэртэл авч хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна.
Энэ сарын эхэнд зураг авалтад зориулсан хуурамч дэлбэрэлтийн үеэр кино багийн нэг гишүүн бэртэж, гадна талбай эвдэрчээ. "Бонд 25" ирэх 2020 оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: www.cnn.com