Камбож улсад долоон давхар барилга нурж багадаа долоон хүн амиа алдсан ба бусад иргэд сураггүй алга болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 20 гаруй хүн бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байна.
Сиануквиллд баригдаж байсан барилгыг Хятадын компани хариуцаж байжээ. Барилгын ажил бүрэн дуусаагүй байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв. Камбож улсын далайн эргийн хотуудад Хятадын хөрөнгө оруулалттайгаар тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газар, казино ихээр барих болжээ.
Хятадын талын хариуцсан барилга нурсантай холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан саатуулав. Барилгын ажлыг удирдан явуулж байсан даамал болоод гэрээ байгуулсан Камбожийн иргэн баригдсан байна.
Амиа алдсан хүмүүсийн гурав нь Камбожийн иргэд, хоёр нь Хятадаас ирсэн ажилчид, нэг орчуулагч байгаа юм. Олон хүн сураггүй байгаа тул тэднийг хайж олох аврах ажил үргэлжилж байна. Барилга нурах үед 50 орчим хүн дотор нь байсан гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com