Өнөөдөр өглөө 04.10 цагийн үед Тоёота приус маркийн автомашинтай 35 настай эрэгтэй Гэсэр сүмийн уулзвараас Бөмбөгөрийн баруун урд уулзвар руу урсгал сөрөн давхиж, машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, харин хоёр жолооч хөнгөн гэмтжээ. Иймд иргэд та бүхнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.