СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-02

Буудайн чанар стандартын шаардлага хангахгүй байж болзошгүй байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

10 дугаар сарын 01-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1%, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0%-ийн явцтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд даргын баталсан 02/201 тоот удирдамж, ХАБХААХГ-ын даргын 08/2900 тоот “Хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичгийн дагуу орон нутаг, Нийслэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд байгууллагын тариалсан ургацаас зохих журмын дагуу дээж авч тухайн аймаг орон нутгийнхаа лабораторид хамруулж  үнэлэлт дүгнэлт өгч байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух цаашид ургацын чанар муудах стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсчээ.

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 

Д/Д

Таримлын төрөл

Хураахталбай (га)

Хураасанталбай(га)

Хувь

Нэгжийнургац(цн)

Нийтургац

(тн)

1

Үртариа

341611

75363

22.1

14.3

107689

2

Төмс

13030

10563

81.1

119.0

125721

3

Хүнснийногоо

8319

6075

73.0

111.5

67724

4

Тэжээл

56471

11798

20.8

28.2

33331

5

Тосныургамал

57851

6357

10.9

  7.1

5039

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.