СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-06-21

LIVE: Ш.Цэрэндулам: Эвдрэлтэй машинууд хилээр орж ирэх явдал нэмэгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ШӨХТГ иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу автозасварын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам

Манай байгууллага автозасварын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд дараах зөрчлүүд гарлаа. Ингэснээр хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдлөө гэхэд түүнийг барагдуулах эрх зүйн орчин байхгүй байна. Сүүлийн жилүүдэд эвдрэлтэй автомашинууд хилээр орж ирэх явдал ихэссэн. Автомашины засвар үйлчилгээ үзүүлэгчдийн тоон мэдээлэл байхгүй, эвдрэл гэмтэлтэй машины тоо хүртэл тодорхойгүй байна. Автозасварын үйлчилгээ үзүүлэгчид ямар машинд ямар үйлчилгээ үзүүлснээ нэгдсэн мэдээллийн санд хийхгүй байгаагаас үүдэн хэрэглэгчид хохирч байна. Хамгийн сүүлд 2016 онд хийсэн тооллогоор улсын хэмжээнд 2324 автозасварын газар байгаа гэдэг л мэдээлэл байна.

Авто тээврийн үндэсний төв зөвхөн орон нутгийн тээвэр хийдэг компаниудын үйл ажиллагаанд хяналт тавина гэдгээр үйл ажиллагаагаа хязгаарлаж, нийтийн тээвэр, автозасварын газрыг хяналгүй орхигдуулснаас үүдэн автомашины чанар хүртээмж аюулгүй байдал орхигдож байна. Автомашины чанар хүртээмжийн системийг яаралтай ажилд оруулах шаардлагатай байна гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.