СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гүрж: Жагсагчид Парламентын ордон руу дайрч оржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын Парламентын гишүүн Сергей Гаврилов шашин хоорондын хурлын үеэр Гүржийн Парламентын танхимд хурлын даргын суудлаас мэдэгдэл хийжээ. Үүнийг эсэргүүцсэн жагсагчид Засгийн газрын ордон руу дайран орж хэв журам сахиулах цагдаа нар жагсагчдыг гаргахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буугаар галласан байна.

Сергей Гавриловыг Парламентын даргын суудлаас мэдэгдэл хийхийг эсэргүүцэж Гүржийн сөрөг хүчнийхэн иргэдийг эсэргүүцлийн жагсаалд уриалжээ. Жагсагчид Гүржийн Парламентын дарга Иракли Кобахидзе болон бусад эрх баригчдыг огцрохыг шаардсан байна. Нийслэл Тбилиси хотод 10,000 хүн жагсаалд нэгдсэн гэжээ.

 

 

Парламентын ордноос жагсагчдыг хөөж гаргасан ч ордны гадаа жагсаал тэмцлээ үргэлжлүүлж дахин тараах оролдлого хийж цөөн хүн бэртэж гэмтсэн байна.

Гүрж улс 1991 онд зөвлөлтийн бүрэлдэхүүнээс салж тусгаар тогтнолоо зарласан ч Абхаз болон Өмнөд Осетиа мужууд маргаан дагуулсан хэвээр үлдсэн юм. Эдгээр мужуудыг Оросын Засгийн газар бие даасан мужууд хэмээн хүлээн зөвшөөрсөн ч Гүржийн эрх баригчид эргүүлэн авах оролдлого хийж 2008 онд мөргөлдөөн газар авсан.

 

 

Оросын цэргүүд Абхаз, Өмнөд Осетиад ирж Гүржийн цэргүүдийг хөөж гаргасан ба түүнээс хойш цэргийн бие бүрэлдэхүүн үлдсэн байдаг нь зөрчил мөргөлдөөнийг даамжруулжээ. Москвагаас эдгээр мужуудад цэргийн болоод эдийн засгийн тусламж үзүүлдэг гэж Тбилисийн эрх баригчид шүүмжилдэг.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.