СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-21

Монгол эх, элгэн садан чинь та бүхнээ мартаагүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

“Монгол хүүхэд хэзээ ч бусдын ая талыг хардаггүй, байлдан дагуулах их хүчтэй байдаг. Бие бялдар сайтай, дайчин, зорьсноо хийдэг. Миний гурван хүүхдээс ийм л зан чанар тод харагддаг” гэж хэлэх аавыг Миллер гэдэг. Төгсбаяр, Сарнай, Тамир гэх гурван хүүхдээ арав гаруй жилийн өмнө Монголоос үрчилж авчээ. Ой дөнгөж л өнгөрсөн бяцхан хүүхдүүдээ Монгол Улсаас үрчилж авна хэмээн товлож сонгож байхдаа зүрх сэтгэл нь ямар их догдолж, баяр хөөр мэдэрч байсан тухайгаа тэрбээр онцолж байлаа. Гурван хүүхэд минь бидний болон манай аав ээж, ах дүү нарт баяр баясгалан
авчирсан гэж ярих энэ гэр бүлийг хүүхдийн дуу хөөрөөр цалгихад “Холт интернейшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага тун их үүрэг гүйцэтгэжээ.

Тодруулбал, Монгол Улс “Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенц болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид тус тус нэгдэн орсон бөгөөд уг конвенцуудаар үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн орнуудын үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулдаг байна. Эдгээр конвенцыг удирдлага болгон Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”аар Монголын Улсын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулж байна.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай . Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна гэсэн мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газраас өглөө.

Гаагийн конвенц болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 269 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн юм. Үүний нэг нь байна.

Тус байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос зохион байгуулж байна. Энэ удаад 2005-2012 онд “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн хоёр гэр бүлийн таван хүүхэд гэр бүлийнхээ хамтаар Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 гаруй жилийн дараа анх удаа эх орондоо ирээд байна.

Хоёр гэр бүлийн тухайд танилцуулахад, Антонукийн гэр бүл хоёр Монгол хүүг үрчилж авсан бөгөөд Даваабаяр буюу Жак (14 настай), Баяр буюу Чарли (10 настай) хүүхдүүдэдээ унасан газар, угаасан усных нь уур амьсгал, эх орных нь байгалийн сайхныг, өв соёлыг нь таниулах гэж агаар усыг нь амсуулах зорилготой иржээ. Ой ухаан нь тогтож амжаагүй хоёр ой ч хүрээгүй байхдаа аав ээжийнхээ хайранд өлгийдүүлэхээр АНУ-ыг зорьсон хоёр хүү өдгөө Монгол хэлээр “Сайн байна уу, Монгол орон. Бид чамд хайртай” хэмээн чадан ядан хэлэх нь хоолой зангируулам юм. Ээжийнхээ хэвлийгээс унасан даруйдаа л амьдралын элдэв шалтгаан нөхцлөөс болж харь улсад үрчлүүлсэн тэдэнд бурхан хувь заяаны өөр нэгэн өнгөт хаалга нээж өгсөн нь АНУ байв. Одоо тэд хайр, инээд, аз жаргал дүүрэн ам бүлд элэг бүтэн амьдрал бүтээж америк аав ээждээ Монгол хүүхдийн бие бялдар, оюун санааны онцлогийг гайхуулан амьдарч байна.

Антонукийн гэр бүл

Антонукийн гэр бүлийн хамт Монголд ирсэн байгаа гэр бүл нь Миллерийнх байлаа. Тэд Төгсбаяр буюу Аугуст (14 настай), Сарнай буюу Элизабет (10 настай), Тамир (6 настай) хүүгээ монголоос үрчилж авчээ. Гэр бүлийн найзууд гэх дээрх хоёр гэр бүлийнхэн хүүхдүүдэдээ эх орных нь уул ус, газар шорооны илч энергийг мэдрүүлэхээр монголд буужээ. “Бид нэлээд олон газраас хүүхэд үрчлэх талаар судалж үзсэн. Зуучлагч байгууллагаас нөхөр бид хоёрт маш олон орон танилцуулснаас монгол орон маш таалагдсан. Ингээд эхний хүүгээ 2005 онд үрчилсэн. Түүнийг Аугуст (Төгсбаяр) гэдэг. Хүүгээ үрчилж авахын өмнө тухайн газартай танилцахад асрамжлагч багш нь хүүхдүүдийг их сайн халамжилдаг санагдсан. Тухайн хүүхдүүд төрөөд эх эцгийнхээ хайр энэрлийг мэдэрч чадаагүй ч өөр хүмүүсийн хайр халамжийг авах нь чухал юм. Анхны хүүгээ үрчилж авсныха дараа дараагийн хүүхдүүдээ монголоос авна гэж шийдсэн юм” гэлээ. Хүүхдүүд хөгжлийн оргил болсон АНУ-аас тэс өөр байгаль, уул нуруудыг хараад сэтгэл нь баясаж эх нутгаараа бахархах сэтгэл төрж байна гэдгээ нуулгүй илэрхийлэв. Тэдниий нүд гэрэлтэж байгааг харах сайхан байлаа.

Миллерийн гэр бүл

 

Гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдэд ямар хараа хяналт тавьдаг талаар Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрөл харьяатын газрын мэргэжилтэн Ц.Номингоос энэ үеэр тодруулсан юм. Тэрбээр “Үрчлэлийн дараах хяналт гэдэг хамгийн чухал. Хүүхдүүд төрсөн газраа мэдэж, түүх соёлтойгоо танилцах нь энэ уулзалтын гол зорилго, үр дүн юм. Мөн бид шаардлагатай тохиолдолд үрчлэгч гэр бүлийн зардлаар тухайн хүүхдийн амьдарч буй нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцдаг. Зуучлагч байгууллага, Гадаадын иргэн харъяатын газар, үрчлэгч гэр бүлтэй гурван талын хэлэлцээр хийдэг.

Өөрөөр хэлбэл, үрчлэлийн дараах хяналтыг гэрээгээр зохицуулна гэсэн үг.

Уг гэрээнд үрчлэгч эцэг эх бичиг ирүүлж байхаар заасан. Тухайлбал, гурав хүртэлх насны хүүхэд үрчилж авсан бол хагас жилд нэг удаа, 4-8 настай хүүхэд үрчилсэн бол жилд нэг удаа 9-16 настай хүүхэд үрчилсэн бол хоёр жилд нэг удаа үрчлэлийн дараах тайланг ирүүлэх ёстой. Ингэхдээ эцэг эх биш тухайн орон нутгийн нийгмийн ажилтан бичиж, хүргүүлэх юм. Манай улс дэлхийн 17 улс руу хүүхэд үрчлүүлдэг бөгөөд өнгөрсөн онд гурван хүүхэд үрчлүүлсэн. Харин энэ онд хүүхэд үрчлүүлээгүй” гэсэн юм.

Хэдийгээр Монгол эх орондоо амьдраагүй ч тэд жаргалтай өсч байна. Хүүхэд бүр өөр өөрийн хүсэл мөрөөдлөө хэлж эх орныхоо газар шороо, байгалийн сайхныг харах үгээр хэлшгүй сайхан байгааг илэрхийлж байлаа. Миллерийн хүүхдүүд шүүгч, мэс заслын эмч, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газартай бизнесмэн болно хэмээсэн бол Антонукийн хүүхдүүд далай тэнгис судлаач, усан спортын гарамгай тамирчин болно гэлээ. Хүсэл мөрөөдөл дүүрэн тэдний яриаг сонсоод Монгол хүүхдийн эрэмгий, дайчин, хүмүүжилтэй төрх байдал гойд анзаарагдав. Монгол эхийн хэвлийгээс унаж амьдралын шинэ хаалгаар алхаад АНУ-ыг зорьсон та бүхнээ эх орон, элгэн садан чинь мартаагүй ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.