Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байх үедээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон оргодол Д.Төмөр баригдлаа. Тэрбээр өнөө өглөө 06.00 цагийн үeд Дорноговь аймаг Замын үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд баривчилсан байна. Оргодол С.Төмөрийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс хүлээн авч шалгаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.