СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинэ эрин” сургуулийн шалгалтын тест алдаатай байсан хариуцлагыг хэн ч хүлээхгүй байж болзошгүй нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнөөдөр эцэг, эхчүүдийн төлөөллүүд БСШУЯ-ны харьяа Олон Улсын лаборатори “Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсны улмаас 1251 хүүхдийн эрх ашиг хохирсон талаар мэдээлэл хийв.

Шалгалтыг авахдаа хүүхдүүдийн материалыг дэлгэцээр эцэг эхчүүдэд шууд дамжуулан үзүүлж, оноогоор жагсаах байдлаар үзүүлсэн аж. Гэтэл “Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин хэмээн тэд мэдэгдсэн юм.  

БСШУСЯ-ны харьяа “Шинэ эрин” Олон Улсын лаборатори сургуулийн шалгалтын материалыг Кембриджээс ирүүлсэн бөгөөд А вариант 6 онооны, Б вариант 5 онооны алдаатай байсан гэдгийг шалгалт авч байгаа багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

“Шинэ эрин сургуулийн элсэлтийн шалгалт алдаатай байсан талаарх гомдол мэдээлэл надад эцэг эхчүүдээс ирсэн. Тэр тестийг Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв хөндлөнгийн хянадаггүй. Тэгэх ч боломжгүй. Хаана ямар алдаа гарсны улмаас алдаа гарсныг би мэдэхгүй. Ирүүлсэн тест нь алдаатай тохиолдолд ямар журмаар шийдэхийг ч би мэдэхгүй” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.