СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-20

Түрээсийн байраа өмчлөх бол түрээсийн төлбөрөөс 70 хувь хөнгөлж байгаа гэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр таван хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна. Түрээсийн орон сууцны шинэчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан.

.

Түрээсээр амьдарч байгаа байраа өмчлөх хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд түрээсийн төлбөрөөс 70 хувь хөнгөлж байгаа.

2-рт, Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно. Уг журам саяхан гарсантай холбогдуулан иргэд түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтээ гаргаад байгаа юм.

Байр түрээслэн амьдарч байгаа 3000 айлын хувьд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх эдийн засгийн боломж тэр болгон байж чадах уу гэсэн асуултад Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “ Өөрөөр хэлбэл 300 мянган төгрөгийг түрээсийн зардалд төлдөг байсан бол 90 мянган төгрөгийг түрээсэндээ өгөөд үлдсэн мөнгөө урьдчилгаа төлбөртөө өгнө гэсэн үг” хэмээв. Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй иргэд ТОСК-д хандах боломжтой. 

150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ 

Дэд сайд Д.Мөнхбаатар,  Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүний:

-10 мянга нь амины орон сууц,

-57 мянга иргэн ААН-ийн газар дээр

-3000 нь дахин баригдах

-18488 түрээсийн орон сууц барина гэж төлөвлөгөө гаргасан. Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. .

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сараас эхэлнэ 

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн шавийг өнгөрсөн хоёрдугаар сард тавьсан бөгөөд одоо хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа юм.

Барилга хот байгуулалтын яамнаас “Өнгөрсөн хугацаанд газар шорооны ажил эхлээгүй боловч зураг төслийн болон бичиг цаасны ажил хийгдсэн бөгөөд ирэх сараас газар шорооны ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.

. Гэрээний хугацаанд цэвэрлэх байгууламжийг барьж дуусгахгүй бол гүйцэтгэж тал алданги төлөх ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.