Манай улсад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хот байгуулалт, дэд бүтэц, орц гарц, гудамж талбай цаашлаад стандартад нийцсэн налуу шаттай барилга цөөхөн байдаг.
Тэгвэл уг асуудлыг хуулийн дагуу шийдэхээр Барилга хот байгуулалтын яамнаас Хүртээмжийн тухай хуулийг боловсруулан ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Урьд нь барилгын норм дүрэм, стандартын зохицуулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц байх ёстой хэмээн заасан байдаг ч хэрэгжилт бага байдаг байсан. Тусгайлсан хуульгүй учир стандарт, нормын хэрэгжилт хангалтгүй бөгөөд Хүртээмжийн тухай хуулийн төслийг бэлтгэх шатандаа орсон. Намрын чуулганаар Хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.
Уг хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх стандартын бус дэд бүтцээс болж “хязгаарлагдахгүй” байх боломж бүрдэж байгаа юм.