СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-06-20

Монголын загварын сэтгүүлийн сүүлч хаагдав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

“Монголд загварын хэдэн сэтгүүл байдаг вэ?” гэсэн асуултыг асуувал та юу гэж хариулах вэ?

Хэдэн жилийн өмнө надад ийм нэгэн асуултыг Louis Vuitton-ий Азийн салбарын мэргэжилтэн тавьж байсан ба тэр үед бид харилцан зөвлөлдөөд “Ямар ч маргаангүй нь “Космополитан”. Харин “Гоодаль”, “Гялбаа”, “Апдаун” нар энэ ангилалд орж болох юм” гэсэн дүгнэлтэд хүрч байж билээ.

Өдгөө Монголд загварын бус, МИАТ-ийн онгоцонд тараагддаг “Хөөрөх цэг”, ресторануудад харагддаг “Нийслэл гайд”, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн зах зээлийн “Форбес”, нийтлэлийн “Үндэстний тойм”, “Гэрэгэ”, “Зиндаа” сэтгүүлүүд л үлдэж байна.

Харин өнөөдөр буюу 2019 оны зургадугаар сард Монголын загварын чиглэлийн хамгийн сүүлийн “Космополитан” хаалгаа барьж байгаагаа сүүлийн дугаараараа мэдэгджээ. Албан ёсны зөвшөөрөлтэй эрхлэн гаргаж байсан “Ирмүүн” агентлаг лав энэ сэтгүүлийг дахин хэвлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Тус сэтгүүлийн 2019 оны зуны дугаарт ”Ирмүүн агентлаг”-ийн үүсгэн байгуулагч, “Космополитан” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч А.Дэлгэржаргал “Космогийн өөрийн зүгээс эрхлэн гаргаж байгаа сүүлчийн дугаарын өмнөх үгэнд зөвхөн дотоод сэтгэлээ бичиж үлдээх хүсэл төрлөө” хэмээн бичжээ.

2010 оноос эрхлэн гаргасан “Космо” ес дэх жилийнхээ нүүрийг үзээд ийн “Ирмүүн”-ээс явж байна.

Эргээд харахад “Гоодаль”, “Гялбаа”, “Апдаун”, “Амбрелла” зэрэг загварын чиглэлийн олон сэтгүүл хэвлэгдэхээ больж, хаалгаа барьжээ.

Бид загварын ертөнцийг ойлгохгүй байна уу? Загвар биднээс хол ертөнцөд байдагт хамаг учир байна уу? Дижитал шилжилт үү?

Яагаад ч юм хөнгөн гунигтай санагдлаа.

“Космо”-г өөр хэн нэгэн зориглож гаргах болов уу?

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.