Ардчилсан намын гишүүд дэмжигч эмэгтэйчүүд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчид, “Хөгжлийн төлөө эмэгтэйчүүд” ТББ хамтран Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг 72 цагийн дотор огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр хүргүүлсэн.
Хэрвээ уг шаардлагын хариуг өнөөдөр 12 цаг гэхэд өгөхгүй бол эмэгтэйчүүд өөрсдийнхөө гоо сайхнаа золиослож, үсээ хусна гэдгээ илэрхийлсэн суултыг Төрийн ордны баруун хаалган дээр хийсэн юм. Гэвч жагсагчдын шаардсан хугацаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах шаардлагын хариуг ирүүлээгүй тул ийнхүү үсээ хусчээ.