Тамхи татах нь хүний ДНХг гэмтээдэг болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. Харвардын Анагаах ухааны сургуулийн дэргэдэх Насжилт судлалын “Hebrew SeniorLife” хүрээлэнгийн эрдэмтдийн хэлж буйгаар, тамхи татах нь ДНХ-д урт хугацаанд ул мөрөө үлдээдэг байна. Тамхи татах нь хүний биеийн молекулын бүтцэд урт хугацаанд нөлөөлж, энэ 30 гаруй жил үргэлжилдэг байна. Судалгааг удирдаж явуулсан Роби Иоханес “Тамхи татахаа больсноос таван жилийн дараа ДНХ-ийн метилжилтийн дохионы ихэнх нь сэргэж, хэзээ ч тамхи татаж байгаагүй хүнийхтэй адил түвшинд очдог.Энэ нь таны бие тамхинаас үүдэлтэй хорт нөлөөг саармагжуулахаар оролдож байна гэсэн үг ” гэдгийг хэлжээ.
Зүрхний өвчин, хавдар зэрэг эмгэгүүд нь зарим тохиолдолд ДНХгийн гэмтлээс үүсдэг байна. 16 мянган хүнээс цусны дээж авч дээрх судалгаанд ашиглажээ. Тамхинаас гараад таван жил болж байгаа хүмүүсийн ДНХгийн гэмтэл аажимдаа арилж байсан бол зарим тохиолдолд гэмтэл эдгэрэхгүй үлдсэн байжээ. ДНХийн үйл ажиллагааг өөрчилж, хавдар болон бусад өвчнийг үүсгэдэг метилжилтийн үйл явцын үр дагавраар ДНХ-д гэмтэл үүсдэг байна. Судалгаанд оролцсон тамхи татдаг хүмүүсийн генийн 7000 гаруйд нь буюу хүнд байдаг нийт генийн гуравны нэгд өөрчлөлт орсныг эрдэмтэд тогтоосон байна.