Фэйсбүүкийг 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан тухай мэдэгдсэн даруйд Ирланд дахь Мэдээлэл хамгааллын хорооноос хэргийг нягтлан шалгаж байгаа гэдгээ анхааруулжээ. Энэ хороо нь фэйсбүүкийн үйл ажиллагааг хянадаг захиргааны агентлаг юм.
Хэрэв Фэйсбүүк компани Европын Холбооны зүгээс тавьсан хувийн нууцлалын шинэ хууль дүрмийг хэрэгжүүлээгүй бол 1,63 тэрбум доллар ба түүнээс илүү өндөр мөнгөн дүнгээр торгоно гэжээ. Уг торгуулийн хэмжээ компанийн жилийн орлогын дөрвөн хувьтай дүйцэхүйц байна. Одоогоор Фэйсбүүк компани энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Европын холбооны хэрэглэгчид хакердуулсан нийт хэрэглэгчдийн багаар бодоход арван хувийг эзэлж байгаа юм.
Эх сурвалж: www.qz.com