УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-1992 онд батлагдсан Үндсэн хууль дагалдах журамтай хамт батлагдаж байсан. Түүнтэй адил одоогийн хэлэлцэж буй ҮХ-ийн өөрчлөлт дагалдах журамтайгаа батлагдана. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар дүүрэг, нийслэлийн сонгууль тус бүрдээ ИТХ-ын төлөөлөгчдийг сонгодог давхардсан бүтэцтэй болоод байна. Үүнээс болж маш их улстөрждөг. Сонгууль хэдий чинээ их явагдана, хүмүүс төдий чинээ их улстөржиж байна. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөв орон нутгийн бүтцийг бий болгох шаардлага үүсээд байгаа.
Одоо дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бүр 5 сая, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүр улирал тутамд 10-20 сая төгрөгийн урамшуулал авч байна. Баянзүрх дүүргийн тамгын газраас 4 тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийнэ гээд оруулаад ирж байна. Энэ уялдаа холбоогүй байдлыг ҮХ-ийн өөрчлөлтөөр арилгана.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр Зөвлөлдөх санал явуулахад 5.5 сая давхардсан санал ирсэн. Иргэд үүнд их дуртай оролцож байна.