СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар 11 концессийн гэрээг цуцаллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
5 жилийн өмнө

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ямар, ямар асуудал хэлэлцсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Засгийн газрын өр 29 тэрбум ам.долларт хүрээд байсныг шат шатаар төлж барагдуулж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зөвхөн стратегийн, улс орны хөгжилд хэрэгтэй гэрээнүүдийг үлдээгээд, өрийн дарамт болохуйц 11 концессийн гэрээг цуцаллаа. Үүнд, 

-Алтанбулаг-Замын-Үүдийн автозамын концесс

-Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто замын төсөл

-Сургууль, цэцэрлэгийн барилгын багц зэрэг нийт 11 гэрээг цуцлав. Эдгээр компаниуд нь гэрээ байгуулсан боловч, ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, зарим нь 500 сая ам.долларын концесс авсан боловч, аравхан ажилтантай байсан зэрэг зөрчил илэрлээ. Харин, 

-Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх концесс

-Говьд технологийн ус нийлүүлэх төсөл 

-Тавантолго-Ханги чиглэлийн автозам зэрэг төслийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн юм. 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.