АНУ-ын прокурорын газраас 18 настай Денали Брехмер охиныг хамгийн сайн найзаа хороосон болон бага насны хүүхдүүдийн садар самуун явдлыг сурталчилсан бичлэгийг хамсаатны хамт нийтэд түгээн дэлгэрүүлсэн хэрэгт яллаж байна.
Гэмт этгээд өөрийн хамгийн сайн найз 19 настай Синтиа Хоффманыг энэ сарын хоёрны өдөр хамт ууланд алхаж байгаад ар дагз руу нь буудаж хороосон гэж Холбооны шүүх үзэж нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн болоод хохирогч хүүхдүүдийн садар самуун бичлэгийг хийж олон нийтэд цацсан хэрэгт буруутгажээ.
Брехмер дээрх гэмт хэргүүдийг 21 настай Дарин Шилмиллер гэгч эрэгтэйтэй хамтран үйлдсэн гэж үзэж байна. Цахим сүлжээнд Тайлер нэрээрээ танил саятан этгээд Брехмерийг Хофманы амийг бүрэлгэсэн бичлэгээ илгээвэл есөн сая ам.доллар өгөхөө амласан зурвасыг илрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй Шилмиллер Брехмерт насанд хүрээгүй хүүхдүүдийн садар самуун бичлэгийг илгээхийг даалгасан гэжээ. Хэрэв сэжигтнүүд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 30 жил хүртэл хорих ял сонсох юм.
АНУ-ын прокурорын газраас өсвөр насны болон бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хандан анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна. Интернэт ашиглах нь сайн талтай ч бусдын нүдэнд харагддаггүй харанхуй хэсэг бий, тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим сүлжээг хянаж байх хэрэгтэй хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж: www.cnn.com