СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цасанд боогдсон уулчдыг эсэн мэнд аварлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Пакистаны Афганистан улстай хиллэдэг хойд нутгийн Гизер дүүрэг дэх Хинду Куш оргил руу авирч байсан уулчид цасны нурангийн үеэр ууланд боогдсон байна.

5,000 метрийн өндөр Хинду Куш оргилд хоёр хоногийн өмнө цасны нуранги болж уулчидтай хамт авирч байсан Пакистаны иргэн амиа алдсан юм. Аврагдсан уулчид бэртэл гэмтэл авсан байсан ч амь насанд халгүй гэж мэдэгджээ. Тэднийг Гилгит хот дахь цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Уулчдын багийг удирдаж байсан Италийн иргэн Таркисио Беллогийн эхнэр Изабеллагийн ярьснаар нөхрийнх нь яс хугарч гэмтсэн гэжээ.

Пакистан улсын хойд нутгийн уулархаг бүсэд уулчид авирах нь нийтлэг ч осол аваар гарах нь харьцангуй бага. Гэсэн ч өнгөрсөн гуравдугаар сард Италийн иргэн Даниель Нарди, Британийн иргэн Том Баллард нарын цогцсыг олсон юм. Тэд дэлхийд есдүгээрт ордог 6,300 метрийн өндөр Нанга Парбат оргил руу авирч байгаад сураггүй алга болоод хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.