СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 15 хүн бэртэж гэмтжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Япон улсын зүүн хойд мужид өнгөрсөн шөнө 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлж 15 хүн бэртэж гэмтсэнийг өнөөдөр өглөө эрх баригчид мэдэгдлээ. Цаг уурын газрын мэдээлснээр хөрс гулсаж, байшин барилгууд нуран унасан ба Ямагата, Нигата дүүргүүдэд чичирхийллийн хэмжээ ижил байжээ. Өнөөдөр энэ бүс нутагт бороо орно гэж цаг уурын газраас мэдээлэв.

Ямагатад ес, Нигатад дөрөв, Мияагид нэг хүн бэртсэн байна. Газар хөдлөлт мягмар гарагийн 22 цаг 22 минутад бүртгэгджээ. Ишикава мужийн зарим дүүргүүдэд цунамийн сэрэмжлүүлэх дохио ирсэн бөгөөд метр орчим өндөр давалгаа үүссэн гэжээ.

Шөнийн 01 цаг 02 минутад бүх нутагт цунамийн сэрэмжлүүлэх дохиог унтраасан байна.

Түүнчлэн Ямагатад 5,000 айл, Нигатад 2,800 айл эрчим хүчний эх үүсвэргүй болжээ. Хөрсний гулсалтаас үүдэж автозамууд дээр чулуу унаж ирснээс зарим замуудыг түр хугацаанд хаасан байна.

 

 

Эх сурвалж: www.japantimes.co.jp

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.