Шинэ Зеландын Крайстчөрч хотод өнгөрсөн гуравдугаар сард террорист халдлага гарч исламын сүмд мөргөл үйлдэж байсан 51 иргэнийг буудаж хөнөөсөн. Гэмт этгээд аллага үйлдэхдээ Facebook хуудсаар шууд дамжуулан тараасныг бусадтай хуваалцсан иргэн Филип Арпсыг ялласан байна.
Филип Арпс нь гэмт хэрэгтний хийсэн лайвстриймийг 30 орчим хүнтэй хуваалцаж, найзруугаа илгээжээ. Шинэ Зеландын шүүх түүнд жил есөн сар буюу бараг хоёр жилийн хорих ял оноосон байна. Арпсын гаргасан үйлдэл исламын ертөнцөд таагүй, буруу сэтгэгдэл төрүүлсэн гэж Крайстчөрч хотын шүүгч Стефен Одрисколл мэдэгджээ.
44 настай бизнес эрхлэгч халдлага гарснаас хойш хэд хоногийн дараа ч бичлэгийг бусадтай хуваалцсан байсан нь ял сонсох гол сэдэл болсон байна. Мөн тэрээр 2016 онд халдлага гарсан сүмүүдийн нэгт гахайн толгой үлдээж зүй зохисгүй авир гаргасан хэрэгт холбогдож байжээ.
Эх сурвалж: www.bbc.com