Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүг төрийн ордонд нас бардаг өдөр архи уусан эсэх асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
Би Б.Чойжилсүрэнг архи уусан гэж хэлээгүй. Тэр өдөр би ордонд байсан нь үнэн. Засгийн газрын хуралдаанд манай яамтай холбоотой гурван асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцоод орой нь 18.10 цагаас Корпорэйт зочид буудалд болсон хүлээн авалтад үргэлжлүүлэн ороод тэнд 22.00 цаг хүртэл байсан. Би ер нь эрүүл мэндийн шалтгаанаар архи амсахгүй жил болж байна. Яагаад хаанаас ийм мэдээ гарсныг би мэдэхгүй. Ч-ээр эхэлсэн нэртэй УИХ-ын хүн архи уусан гэх яриа гарчихаж. Ч үсгээр эхэлсэн хоёр хүн байдаг. Тэр нь С.Чинзориг, Б.Чойжилсүрэн хоёр. Би тэгээд Б.Чойжилсүрэн гишүүнтэй уулзаад “Чойжоо миний хөгшин архи уусан эсэхээ хэлчихээрэй” л гэж хэлсэн. Би архи уухгүй зургаан сар болж байна” гэв.