СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-06-18

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн хөрөнгө оруулалт иргэдэд өгөөжөө өгөх эсэх нь засаглалаас хамаарна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Уг үнэлгээгээ өнөөдөр олон нийтэд тайлагнасан бөгөөд тус хүрээлэнгийн хувьд олон улсад бүртгэлтэй ТББ бөгөөд уул уурхай, газрын тостой компаниудаас шууд болон шууд бусаар санхүүжилт авдаггүй гэдгээ дурдав.

Монгол Улсын Засгийн газар бол Эрдэнэс Монголын 100 хувь өмчлөгч. Төрийн чухал институт болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд 21 охин компанитай бөгөөд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК гэсэн таван компанийн санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээ хийжээ.

. Харин эдүгээ тус компанийн тайлан анх удаа ашигтай гарч сүүлийн гурван жилд 2016-2018 онуудад 41 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ингэж ашигтай ажилласан нь нүүрсний үнийн өсөлт, Таван толгойгоос Хятад руу гаргах нүүрсний тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой.

 Гэтэл Хятадын Шэнхау Энержи, Энэтхэгийн Коул Индиа, Индонезийн Антам гэх мэт тус бүс нутгийн төрийн өмчит уул уурхайн компаниуд ашгийнхаа 30-100 хувьтай тэнцэх хэмжээний ногдол ашгийг төрийн сандаа тогтмол төлдөг байна.

“Эрдэнэс Монгол” компани 2035 оны үед Оюу толгойгоос ногдол ашиг авч эхлэх хүртэл энэхүү ашигт ажиллагааны өсөлт нүүрсний үнэ хэр байхаас шалтгаалах юм.

 

Гэтэл “Эрдэнэс Монгол” компани жил бүр ашиггүй ажилласан гэх шалтгаанаар гадны зээл, тусламж авч байгаа ч ашигтай зүйлд хөрөнгө оруулж байна уу гэдэгт төрийн болон ард иргэдийн хяналт сул байгааг судалгаагаар гаргажээ. .

 Монгол Улсын Засгийн газар.

Үүний тулд “Эрдэнэс Монгол” компани эсхүл төрийн өмчит компаниудыг хамарсан хуультай болох ногдол ашгийн бодлогыг тодорхой болгох, уул уурхайн салбарын аж үйлдвэрийн бодлого боловсруулах хэрэгтэй гэдгийг дурдлаа.

. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн есөн гишүүний зургааг цорын ганц хувьцаа эзэмшигч Засгийн газраас томилсон төр засгийн өндөр албан тушаалтнууд бүрдүүлдэг.

. Жил хагасын нүүр үзэлгүй удирдах албан тушаалтан солигдох бүрт компаниудын дээд, дунд албан тушаалтны 80 гаруй хувь нь солигддог байна. Үүнээс болж “Эрдэнэс Монгол” компани ашигтай ажиллаж чадахгүй байгаа нэг том шалтгаан юм.

Иймд төлөөлөн удирдах зөвлөл болон дээд түвшний менежерийн томилгооны шалгуурыг тодотгох, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.