Пакистаны улс төрч Шаукат Юсафзай өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн ажилтнуудыг дуудаж хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлыг шууд дамжуулах үед алдаа гарч улс төрчийн царайн дээр муурны эможи гарч ирсэн байна.
Facebook хуудсаар лайв үзэж байсан иргэд видео дамжуулалтын доор инээдтэй постууд бичиж эхэлжээ. Улс төрийн зорилготой хэвлэлийн хурал ийнхүү инээдэм наргианаар өндөрлөсөн байна.
Шаукат Юсафзай санамсаргүй байдлаар гарсан алдаанд нэг их ач холбогдол өгөхгүй байна хэмээн ярьжээ. Түүнчлэн би ганцаараа муурын эможи нүүрэндээ гаргасан хүн байгаагүй гэжээ.
Санамсаргүйгээр дарагдсан ягаан чих, муурын сахал Юсафзай болон түүнтэй хамт хэвлэлийн хуралд оролцсон хүмүүсийн нүүрэн дээр ч мөн харагдсан байна. Хэвлэлийн хурлыг шууд дамжуулж байсан Пакистаны Тэрик-э-Инсаф намын Facebook пэйжээс бичлэгийг цөөн минутын дараа устгажээ.
Эх сурвалж: www.bbc.com