СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-18

Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд С.Эрдэнийг ажлаа өгөхийг шаардав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

 Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүн Т.Төрмөнх, Э.Бямбацэрэн, Г.Энхсайхан нар болон бусад төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дурдав.

Ардчилсан намын үйл хэрэгт бид нар буруу өгөхгүй харин уг намыг толгойлж байгаа намын удирдлагууд болохгүй, бүтэхгүй байгааг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн юм. Тэр дундаа АН-ын дарга С.Эрдэнийн бодлого, үйлдэл, үг бүрээс болж АН-ын рейтинг доошоогоо унаж байгааг зүгээр харж тэвчиж чадахгүй байгаа учраас С.Эрдэнэ дарга ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн үзжээ.

Г.Энхсайхан “С.Эрдэнэ дарга 21 аймаг, нийслэл дүүргийн дунд шатны удирдлагад өөрийн хүмүүсээ томилдог. Энэ ч хүрээнд Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын суудалд өөрийн хүн болох Батцогтыг томилсон. Манай дүүргийн гишүүд энэ хүнийг дэмжихгүй тул эргүүлэн татан авна уу. 2020 оны сонгуульд ийм даргатай сонгуульд оролцох юм бол ялагдах болно. С.Эрдэнэ даргыг ажлаа өгөхийг шаардаж байна” гэсэн юм.

. Ингээд дүрмэнд байхгүй үүрэг гүйцэтгэгч гэх хүнийг аваачин даргаар тавьж байна. Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд дээрээс томилсон хүнийг дэмжихгүй байгаа юм” хэмээв.

Ардчилсан намын их хурлыг зохион байгуулж, АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөн хариуцлага тооцон, албан тушаалаа өгөхийг хүсэж байна хэмээн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд үзэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.