Төрийн ордны баруун хаалганы хажууханд өнөөдөр /2019-06-18/ хэсэг лам нар ном уншиж, хомоол уугиулж байгааг та бүхэн харж байна.
Энэ улс төрийн тэмцлийн арга хэмжээг АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан тэргүүтэй жагсагчид зохион байгуулж байгаа ажээ.
Тэд өчигдөр ХБХ хийж, "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдэл, түүний хүү Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн тэмцэж байгаа. Гэтэл намайг жагсаал цуглаан хийсний төлөө баривчлах гэж байна. Цагдаа нар мөрдөж мөшгиж байна. Миний нөхрийг хариуцлагатай албан тушаалтан "ажлаас нь хална" гэж дарамталж байна" хэмээн зохион байгуулагч Т.Энхсайхан мэдэгдсэн юм.