СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Парис: Эйрбус компани Боинг 737 Мах-тай өрсөлдөх шинэ онгоцоо танилцууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийд тэргүүлэх нисэх онгоц үйлдвэрлэгчдийн нэг Боинг компанийн 737 Мах загварын онгоцууд удаа дараалан гарсан ослын улмаас түр зогсолт хийгээд байгаа. Компанийн хувьцааны ханш унаж, борлуулалт буурсан ба ойрын хоёр сарын хугацаанд нэг ч захиалга ирээгүй байна.

Энэ үеэр Парисын агаарын шоу нээлтээ хийлээ. Эйрбус компани Боингтой өрсөлдөх алхмаа хийж Парисын агаарын шоун дээр шинээр үйлдвэрлэх холын зайн зорчигч тээврийн овор багатай нисэх онгоцоо танилцуулсан байна. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн шинэ загвар

Хэмжээгээр бага ч илүү хол зай туулах боломжтой болсон ба Энэтхэгээс Европ руу, Хятадаас Австрали руу тив дамжин шууд нислэг үйлдэж том онгоцуудаас шатахуун бага зарцуулна. Одоогоор тив хоорондын нислэгийг овор хэмжээ том, шатахуун зарцуулалт их онгоцуудаар үйлдэж байгаа юм.

 

 

Reuters агентлагийн мэдээлснээр Ойрхи Дорнодын нислэгийн компаниуд А321XLR загвараас дөрвийг захиалсан ба анхны нислэгээ 2023 онд үйлдэх юм байна. Мөн Калифорнид төвтэй Air Lease корпораци Эйрбус компаниас 27 шинэ онгоц, А220-300 загвараас 50 ширхэг, А321neo загвараас 23 ширхэг гээд нийт 11 тэрбум ам.долларын онгоц худалдаж авах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.