СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Чойжилсүрэн: У.Хүрэлсүхийн Засгийн газар алдаа гаргасан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн өсөлтөө дэмжиж байгаа. Гэвч 2016 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийн 6-р ээлжийн санхүүжилт зогсчээ. Энэ асуудлаар тухайн үед уг хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс дараах тодруулгыг авлаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн

"Олон улсын валютын сантай хамтарч урт хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы засгийн газар, Хятадын төв банк гэх мэт донор орнуудтай 7-8 сар үргэлжилсэн хүнд хэлэлцээр хийж байж энэ хөтөлбөрт хамрагдсан.

Ж.Эрдэнэбатын засгийн газар ажлаа авах үед эдийн засгийн өсөлт 1,2 хувьтай байсан. Хөтөлбөр хэрэгжүүлснээр 5,8 хувь хүртэл өссөний дараа 2017 оны гуравдугаар улиралд У.Хүрэлсүхийн засгийн газарт хүлээлгэн өгсөн. 

Валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлсний гол үр дүнд 2017-03-27 нд эхний санхүүжилт орж ирсэн. Тухайн үед Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өр төлбөр төлөгдөх хугацаа тулчихсан байсан. Энэ төлбөрийг төлж чадахгүй бол Монгол улсын засгийн газар деполтод орж, бусад бүх бондууд татагдах байсан. Бид харьцангуй богино хугацаанд 7,8 газартэй зэрэг хэлэлцээр хийж эдийн засгаа аварч байсан. 

Валютын сангийн 6-р ээлжийн төлбөр буюу санхүүжилт сая орж ирсэнгүй. Эдийн засгийн хүлээлт муудна. Японы засгийн газар болон Дэлхийн банк санхүүжилтээ хийсэнгүй. Засгийн газар хэлэлцээр хийж байх шиг байна. Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/ засгийн газар төлөөлж явдаг учраас тодорхой хариулт өгөх байх.

Хэрэв энэ төлбөр орж ирэхгүй бол манай улсын эдийн засагт шууд нөлөөлнө. Гэхдээ валютын сангийн хөтөлбөр цааш үргэлжлэн хэрэгжихгүй бол магадгүй манай улс олон улсын санхүүгийн зах зээлээс тусгаарлагдах эрсдэл үүснэ. 2019 оны 10 дугаар сард саарал жагсаалтад орох хүндрэл ч бий. 

Засгийн газар энэ асуудлыг оруулж ирэх шаардлагатай байсан. 2019 онд оруулж ирсэнгүй алдаа гаргачихлаа" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.