СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-06-18

LIVE: М.Зундуйдаваа: Д.Сарангэрэлийг огцруулах улстөрийн суултаа маргаашаас эхлүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг энэ сарын 21-ний өдрөөс өмнө огцруулахыг шаардсан улс төрийн суултаа маргаашаас эхлүүлэх гэж байгаа талаараа өнөөдөр АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн М.Зундуйдаваа “Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн хүнээр удирдуулснаас болж монголын олон зуун хүүхдүүд сүрьеэ өвчин туслаа. Дархан-Уул аймагт дөрвөн сайхан хүүхдийн ээж эмч нарын буруугаас нас барж, Монголчууд тэмбүү өвчиндөө идэгдлээ гэдэг мэдээлэл дэлхий даяар тархаж байна.
Энэ хүн сайдынхаа суудлыг өгөхгүй гэж уйлж дуулж үлдсэн гэдэг мэдээлэл байна. Гэртээ л эрхэлдэг юм байгаа биз төрд эрхэлнэ гэж байхгүй. Д.Сарангэрэл сайд “Монголчууд тэмбүү өвчинд нэрвэгдсэн” гэдэг мэдээлэл тарааснаас болж гадаадад ажиллаж байгаа монголчууд ажлаасаа халагдаж байна. У.Хүрэлсүх сайдаа энэ тавь гарсан хүүхнээ тэтгэвэрт нь суулга л даа. Бүтэн сар яамных нь гадаа уулзахаар хүлээж байхад нэг удаа ирж үзэгдсэнгүй” гэлээ.

АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Ж.Амарсанаа “Д.Сарангэрэлд сайдад сүрьеэ өвчин тархаж байна гэсэн зөвлөмжийг бүтэн жилийн өмнө өгсөн байхад арга хэмжээ авахгүй дарснаас болж сүрьеэ улс даяар тарлаа.
Тэмбүү өвчинг буруу илрүүлж байна. . Энэ бол маш ноцтой асуудал. Тэмбүү өвчингүй хүнийг тэмбүүтэй гэж эмчлэх гэж байна шүү дээ. Гурван сая иргэнийхээ эрүүл мэндийн талаарх мэдээллийг гадны байгууллагад алдсан байж болзошгүй байна. Энэ мэдээллийг ЭМЯ-наас тас нуусан. Энэ бүх баримтуудыг сэтгүүлчдэд өгнө” хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.