Энэтхэгийн илбэчин 42 настай Чанчал Лахири алдарт илбэчин Харри Хоудинийн усан доорх амь эрсэдсэн үзүүлбэрийг үзүүлэхээр өөрийгөө гинжээр бэхэлж цоожлон Хугли гол руу үсэрчээ. Түүний эр зориг, авхаалж самбаа сорьсон үзүүлбэрийг үзэхээр олон хүн цугласан байсан ч эргэж гарч ирэлгүй удсан тул цагдаад дуудлага өгч илбэчнийг эрж хайх ажил үргэлжилсэн юм.
The Guardian сонинд нийтэлснээр голын усанд орж сураггүй алга болсон Мандраке тайзны нэртэй илбэчний цогцсыг олжээ. Колката голд үзүүлбэр эхлүүлсэн газраас км-ын зайд илбэчний бие цогцос хүлээтэй хэвээр олдсон байна.
Илбийн үзүүлбэр бүтэлгүйтэж илбэчнийг таалал төгссөн явдалд Энэтхэгийн илбийн түүх судлаачид болон илбэчдийн холбооны зүгээс гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мандраке бол шилдэг уран бүтээлчдийн нэг ба Энэтхэг улсын илбийн холбоонд хүнд гарз тохиолоо гэжээ. Тэрээр уг илбийг хийхийн тулд 10 гаруй удаа жижиг гол, усан санд давтаж туршиж үзэхэд нэг ч удаа алдаагүй байна.
Илбэчин гар хөлөө гинжээр уяж холбон зургаан ширхэг цоожоор бэхэлж ус руу орж бэхэлгээ саадыг мулталж гарч ирэн үзэгчдийг алмайруулах ёстой байсан юм. Эрсдэлтэй үзүүлбэрийн өмнө тэрээр “хэрэв би амжилттай хийж чадвал ид шид болно. Харин чадахгүй бол осолдоно” гэж хэлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com