СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-06-18

LIVE: УИХ-ын чуулган /2019-06-18/ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрөгч долоо хоногт парламентээр хэлэлцэж эхэлсэн

Дэгийн тухай хуульд зааснаар хуулийн төслийг эхлээд парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэж, хэрэв олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл 1, 2, 3 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж эсцийн шийдвэрийг гаргадаг. 

Харин хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх явцад гишүүдийн олонхи уг хуулийн төслийг цааш хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл хууль санаачлагчид буцаадаг дэгтэй.

Энэ дэгээр өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 

Уг нь УИХ-ын нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад хуралдах хуваарьтай боловч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нэн чухал хэлэлцүүлэгт тооцогдож буй тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр /2019-06-18/ хэлэлцүүлж, цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна.

Хэрэв парламентээр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжвэл 9 хоногийн туршид завсарлага авах бөгөөд энэ хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авах ажээ. 

Сурталчилгаа
  • 2019-06-18 11:00

    Ардчилсан нам эрх барьж байх үедээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байсан

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

    УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын гишүүд хуралдаан хаяж гарч явсан. Уг нь Ардчилсан намынхан маань өөрсдөө эрх барьж байх үедээ /2012-2016/ Н.Батбаяр тэргүүтэй 47 гишүүн санаачилж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байсан. 2000 оны долоон өөрчлөлтийг засъя залруулъя гэж хамгийн их ярьсан нь тэд. Гэтэл өнөөдөр МАН эрх барьж байх үед энэ хуулийг өөрчлөх ёсгүй гээд шоудаад байж болохгүй" гэлээ.

    ТББХ- дарга С.Бямбацогт "Гурван парламент дамжин маш олон янзын төсөл өргөн барьж байсан. Энэ удаад тэр бүхнийг нэгтгэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд хийхээр төсөл өргөн барьсан. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байгаа байдлыг багасгана. Гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс хэд хэдэн заалт орсон. Өөрөөр хэлбэл Монгол улсын төрийн бодлого урт хугацаанд тогтвортой, уялдаатай байлгах зүйл заалтууд энэ хуульд орсон. Өнөөгийн бидний өнгөрсөн 29 жилд гаргасан алдаа бүхнийг засаж залруулах үүднээс энэ хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна" гэлээ.

    УИХ-ын гишүүн М.Билэгт "Сум орон нутгийг өргөжүүлэхийн тулд малчдын хотонд үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах, ажил орлоготой байх нөхцлийг хангах хуулийн заалт хэрэгтэй байна" гэлээ. 

    ТББХ- дарга С.Бямбацогт "Сумын Засаг даргыг ард түмэн өөрсдөө сонгодог болгоё гэсэн өөрчлөлт орж байгаа. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. ҮХ-д өөрчилж болохгүй үг, үсэг, заалт гэж бий. Бид тэдгээр заалтыг хөндөөгүй" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл өнгөрсөн 27 жилд ийм байсангүй. Хууль дээдлэх зарчмыг баримталж чадсангүй. Шударга ёсны хүсэмжлэл байхгүй болсон нь судалгаагаар батлагдсан. Аливаа хууль эцсийн дүнд хүний эрхийг хамгаалах баталгаа болох ёстой гэж Ч.Чимэд хуульч хэлж байсан. Мэдлэг чадвартай шүүхтэй, шүүгчтэй байх ёстой. Ийм л өөрчлөлтийг дорвитой хийх ёстой байна. Хууль зүйн сайдаар 4 удаа ажилласан хүн өөрөө "Монгол улсад шударга шүүх байхгүй болсон" гэж хэлсэн. Монгол улсад 511 шүүгч байдаг юм байна. 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан. Өөрөөр хэлбэл шүүгч бүрийн шийдэж буй хоёр хэргийн 1-д нь иргэд гомдолтой байна. Шүүхийг хараат бус байхад хэн хамгийн их нөлөөлдөг вэ гэсэн асуултад шүүгч нар бид өөрсдөө нөлөөлж байна гэж хариулжээ. Тэд найз нөхдийн хүрээнд шүүхийн шийдвэр гаргадаг юм байна. Энэ бүхнийг энэ удаагийн ҮХ-ийн өөрчлөлтөөр маш тодорхой болгомоор байна" гэлээ. 

    Ажлын хэсгийн гишүүн н.Машбат "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо үр нөлөө муутай байгаа. Өнгөрсөн хугацаанд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэсэн гомдлын 70-80 хувь үндэслэлгүй байдаг. 71 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргаж байсан ч 15 нь л шүүхийн шатанд сануулга авсан. Бусад нь үндэслэлгүй болсон. Олон шалтгаантай. Хөөн хэлэлцэж хугацаа бага, гэрч хохирогчийн хуулиар нотлох баримтаа нотолж чаддаггүй гэх мэт шалтгаантай" гэлээ. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.