СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-18

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрөгч долоо хоногт парламентээр хэлэлцэж эхэлсэн

Дэгийн тухай хуульд зааснаар хуулийн төслийг эхлээд парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэж, хэрэв олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл 1, 2, 3 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж эсцийн шийдвэрийг гаргадаг. 

Харин хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх явцад гишүүдийн олонхи уг хуулийн төслийг цааш хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл хууль санаачлагчид буцаадаг дэгтэй.

Энэ дэгээр өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 

Уг нь УИХ-ын нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад хуралдах хуваарьтай боловч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нэн чухал хэлэлцүүлэгт тооцогдож буй тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр /2019-06-18/ хэлэлцүүлж, цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байгаа аж.

Хэрэв парламентээр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжвэл 9 хоногийн туршид завсарлага авах бөгөөд энэ хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авах ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.