СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-18

Алдаагаар нь "гоёх" -гээгүй юм бол Д.Жигжиднямаадаа хариуцлага тооцно уу, Б.Энх-Амгалан сайд аа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Пүрэв

“Д.Жигжиднямаа дарга аа, УБТЗ үерийн аюулд бэлэн үү” гээд асуусан гарчигтай айхтар хүнд хэцүү сэдэв хөндөхгүй ажил үүргийг нь сануулаад “Үндэсний шуудан” сонины өчигдрийн дугаарт буюу 2019 оны зургадугаар сарын 17­ны сонинд бичсэн чинь “Буруу юм бичлээ. Өнгөрсөн оны сэдвийг өнөөдөр бичдэг чинь яаж байгаа юм бэ” гээд загнаад байх юм аа, Б.Энх-Амгалан сайд аа.

Угтаа бол та ажил үүргээ аваад удаагүй болохоор өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу 2016 оны есдүгээр сарын 28-­ны өдөр Д.Жигжиднямаа даргыг ажлаа авснаас хойших Улаанбаатар төмөр замд гарсан алдааг тоолж амжаагүй байж мэдэх юм.

Алдааг нь тоолох битгий хэл ажил хэргийн хувиар уулзсан тохиол, ярилцсан өдөр тань ч бага байж мэднэ. Иймд үер, усны гашуун зовлон  тохиох магадлалтай зуны улиралд Улаанбаатар төмөр замын өнгөрсөн оны борооны улиралд гаргасан алдааг нь давтуулахгүй, анзааргатай, сэрэмжтэй байгаарай гэсэндээ манай сонины сэтгүүлч сануулж бичсэн учиртай юм.

Тэгээд ч алдсан алдаа нь тод, амь эрсдсэн албан хаагчдынх нь тоо ил байхад, тэр дундаа ар гэрийнх нь сэтгэлийн шаналан сэмлэж, хэвлэл мэдээллийн хуудаснаас дүүгийнхээ, хүүгийнхээ үхлийн шалтгааныг эрж хайсандаа нулимсаа барж явахад бид яагаад бичиж болдоггүй юм бэ. Бид яагаад энэ сэдвийг хөндөж болохгүй гэж.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд Танаа Д.Жигжиднямаагийн нэр дээр хаяглахаас өөр аргагүй, түүний үед гарсан алдаа завхрал бүрийг тоочин өгүүлье. Шинэхэн танилтайгаа танилцах гүн бат боломжийг ч давхар олгоё. 

1. Юун түрүүнд үер устай холбоотой төмөр замын ослыг өнөөдөр гэм зэмгүй тэнгэр ширтэж суу гаад бичсэн хэрэг ч бас биш л дээ. Учир нь, өнгөрсөн дөрвөн өдрийн турш Монгол Улсын хэмжээнд үер усны сэрэмжлүүлэг эрчимжсэнийг та ч харсан байх, бид ч бас нийтэлсэн юм.

Харамсалтай нь, сэрэмжлүүлэг явууллаа явууллаа гээд дөрвөн настай балчир хүүхэд үерийн усанд амиа алдаж, алсын замд зорчиж явсан таван иргэн бурхны оронд одлоо. Олон тооны машин холын замд осолдсон ч бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар эцэслэгдээгүй байна.

Харамсалтай нь, үер усны аюул өнөөдрөөр дуусахгүй. Маргааш ч, маргаашийн маргааш ч намар болохоос нааш яг үнэндээ зогсохгүй. Тэгвэл яг ийм эрсдэл дунд өнгөрсөн зуны борооны улмаас дөрвийн дөрвөн вагон замаас гарч, осолдсон нь нууц биш. Гэсэн ч үүнд Д.Жигжиднямаа дарга нэг ч удаа ажлын хариуцлага хүлээгээгүй бөгөөд доод албан тушаалтнууд руугаа алдааг бухах нь гэм биш зан гэлтэй байдаг нь тодорхой харагдсан.

2. Уг нь төмөр зам зөвхөн Монголд гэлтгүй дэл хийд хамгийн аюулгүй, аваар гүй унаа. Гэтэл түүнийг Улаанбаатар төмөр замыг удирдсан хоёр жилийн хугацаанд 62 осол гарч, 28 хүн гэмтэл авч, дөрвөн хүн амиа алдсан.

Одоо тэгээд үүнийг бичиж болох уу, болохгүй юу Б.ЭнхАмгалан сайд аа. Дөрвөн хүн амиа алдчихаад байхад шүү дээ. Мөн бараг л энх тайвны бэлгэдэл байх ёстой төмөр замын тээвэрт нь 62 осол гаргасан гээд бод. Ийм байхад “Бичиж болохгүй сэдвээр бичлээ” гээд редакц руу залгаж загнахаасаа ичиж сурмаар байна. Ядаж ичиж сурах тал дээр нь та хэд гурван үг хэлж өгнө үү, Д.Жигжиднямаа даргадаа.

3. Баянгол, Хан­Уул, Сон гинохайрхан дүүргийн Эрүү гийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт” Замын даргын тушаалд ажил лах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэв” гээд шийдвэрлэчихсэн байгааг та ер нь олж харж уншсан уу. Уншаагүй бол одоо уншаад ав. Тэгээд тогтоо.

Тогтоогоод итгэж болох хүн эсэхэд нь анхаарлын тэмдэг тавиарай. Эс бөгөөс эргээд Зам тээврийн хөгжлийн салбарт хийхийг хүссэн болон хийхийг зорьсон ажил тань Д.Жигжиднямаагийн балгаар үрэн таран болоод дуусах болов уу даа.

4. Энэ оны хоёрдугаар сард “Монголын төмөр зам”ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар “Д.Жигжиднямаа мөнгө угаах зорилгоор ХХЗ үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгах зорилгоор төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан. Оны өмнө их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ­ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоогоод ажлаас нь халах санал өгч, хилээр гаргахыг хориглосон ч өнөөдөр ажлаа хийгээд явж байна. Ийм бусармаг зүйл байж болохгүй” гэж хэвлэлийн бага хурал хийсэн.

5. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ган бат “Миний өгсөн үүрэг даалгаврыг Д.Жигжиднямаа халаасаа зузаатгах бизнес болгочихлоо. Би Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ­аас 8­10 жил ашиглах боломжтой вагон оруулж ирэх хэрэгтэй байна гэж тухайн үед хэлсэн. Гэтэл Д.Жигжиднямаа актлаад, металл лоом болох шахсан вагон оруулж ирсэн байна” хэмээн мэдээлэл ч хийж байсан.

Гэсэн ч асуудал таг чиг. Хил гарахыг хориглосон нь бүү хэл албан үүргээс нь түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг ч Засгийн газар болоод Зам, тээврийн хөгжлийн сайд Та авч хэлэлцсэнгүй. Иймд баримт бичлээ гээд загнуулж суухаар зам хариуцсан сайдад нь дахин дахин сануулж хэлье гэсэн нь энэ ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.