СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-18

АН: МАН Үндсэн хуулийн төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүх хувилбараар эсэргүүцнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-­аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “60 тэрбум”­ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН­ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн .

Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно гэдгээ АН мэдэгдэж байна” гэлээ. Ардчилсан намаас гаргасан мэдэгдэлд “Төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг авсан эрх баригч МАН нь бусад улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн саналыг үл харгалзан үнэмлэхүй олонхдоо эрдэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, оруулахаар завдах нь Үндсэн хуулийн өөрийнх нь зорилго, зорилтод үл нийцнэ. Мөн УИХын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин өргөн мэдүүлсэн. Үүнийг нь УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нийцэхгүй үйлдэл боллоо. Иймд хулгай, авилгал, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачилга ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бусад улс төрийн хүчин, нийгмийн зөвшилцөл, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийг нэг нам дангаар өөрчлөх асуудлыг Ардчилсан нам тууштай эсэргүүцэж, тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.