СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн архивын газрын даргын авлигын гэмт хэргийн мөрөөр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

Монголын ард түмний уураг тархи, ой санамж, төрт ёсны уламжлал, төрийн захиргааны байгууллагын түүхийг  өдөр цаг, үйл хөдлөл бүрээр нь архивлаж үлдээдэг газар бол архивын байгууллага.

Нийслэлийн архивын газарт Нийслэл Улаанбаатар хотын өв уламжлал, хөгжил цэцэглэлт, алдаа завхрал, амжилт ололтын бүх түүх хадгалагдаж байгаа. Архивын байгууллагыг архивын сан хөмрөг, өв, нэгжийг хадгалах шүүгээ агуулах төдий зүйл хэмээн хэлбэл дэндүү өрөөсгөл зүйл болно. Энэ байгууллагад хадгалагдаж байгаа архивын сан хөмрөг нь шинжлэх ухаан, судалгааны хөдөлшгүй суурь баримт, эрдэм шинжилгээний дундаршгүй арвин өв байх учиртай.

Гэвч, 60 жилийн түүхтэй нийслэлийн архивын байгууллагыг сүүлийн 30 жилийн турш тасралтгүй удирдаж байгаа Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нь байгууллагаа шунан тоногч, сорон мөлжигч болж хувиран, үйл ажиллагааг нь хэрхэн завхруулж байгааг бид хөдөлшгүй баримттай нь дэлгэн хүргэж байна.

 “Архивын хөгжлийн сан” хэмээх шахааны бизнестэй болсон нь

Нийслэлийн архивын газрын дарга Сүрэнгийн Гаваа 2006 оны аравдугаар сарын 24-ны өдөр “Архивын хөгжлийн сан” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулж, өөрөө тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүнээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэв.

Харин тус байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар өөрийн төрсөн дүү Сүрэнгийн Ганцэцэгийг томилж, “Архивын хөгжлийн сан” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдээр:

1.       С.Ганцэцэг – С.Гаваагийн төрсөн дүү

2.       О.Батбаатар – С.Гаваагийн нөхөр

3.       Н.Туул

4.       Ч.Лхагва

5.       Ш.Гантуяа нарыг бүртгүүлжээ.

Энэ мөчөөс эхлэн С.Гаваа дарга өөрийнхөө толгойлдог Нийслэлийн архивын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг нутгийн захиргааны маш олон байгууллагад архивын шүүгээ, бор хавтас, хэвлэгч хувилагч машин, бичгийн цаас гэх мэт архив бичиг хэрэгтэй холбоотой бүхий л эд зүйлсийг “Архивын хөгжлийн сан” гэх ТББ-аасаа шахан нийлж, түүнээсээ асар их ашиг олдог болжээ.

Бидэнд олдсон баримтаас үзвэл зөвхөн байдаг.

Тэдгээр орлогынх нь дийлэнх хувийг “Монголын нотариачдын танхим”, аймгийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн архивын газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, “Чин хүрээ өргөө” ОНӨААТҮГ зэрэг төрийн болон орон нутгийн өмчит газруудаас шилжүүлсэн байдаг юм.

“Архивын хөгжлийн сан” ТББ-ын гүйцэтгэх захирал нь С.Ганцэцэг, удирдах зөвлөлд нь  О.Батбаатар, Н.Туул, Ч.Лхагва, Ш.Гантуяа гэх хүмүүс бүртгэлтэй байх боловч тухайн байгууллагын

Тухайлбал, С.Гаваа дарга “Архивын хөгжлийн сан” ТББ-ынхаа Худалдаа хөгжлийн банкин дахь данснаас зөвхөн 2013 онд

·         С.Гаваа 5,000,000  төгрөгийг бэлнээр авав

·         С.Гаваа 7,280,000  төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 2,500,000 төгрөгийг чекээр авав

·         2,500,000 төгрөгийг Б.Бадмаарагийн сургалтын төлбөр утгатайгаар шилжүүлэв

·         С.Гаваа 2,300,000 төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 3,000,000 төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 5,400,000 төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 500,000 төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 3,600,000 төгрөгийг чекээр авав

·         С.Гаваа 1,750,000 төгрөгийг Б.Бадмаарагийн сургалтын төлбөр утгатайгаар шилжүүлэв

·         С.Гаваа 5,800,000 төгрөгийг С.Гаваагийн 28 тоот байрны төлбөр утгатайгаар шилжүүлэв

гэх зэргээр

Харин 2016 онд л гэхэд С.Гаваа архивын хөгжлийн сангаас бэлнээр 14.647.000, АНУ-ын их сургуульд суралцдаг ганц охин Б.Бадмаарагийн данс руу 8.969.400, өөрийн  төрсөн дүү С.Гантулга руу 1.200.000 төгрөгийг шилжүүлж авсан байх юм.

С.Гаваа бол төрийн захиргааны албан тушаалтан хүн. Төрийн захиргааны албан тушаалтан хүн өөрийнхөө жилийн цалинтай тэнцэх хэмжээний нууц орлогоо ХОМ-тээ тусгаагүй ажлаас чөлөөлөх үндэслэл болдгийг АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар хэллээ.

С.Гаваа дарга Архивын хөгжлийн сан хэмээх нууц орлогын эх үүсвэрээ 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 13 жилийн хугацаанд АТГ-т гаргасан ХОМ-тээ огт тусгаагүй бөгөөд тус байгууллагаараа дамжуулан олсон орлогоо ч мэдүүлэхгүйгээр өнөөдрийг хүрчээ. Гэвч АТГ-т энэ бүх баримтуудыг өгсөөр байхад түүнийг 2018 онд зургаан сарын турш шалгаж байна гэх нэрийн дор хадгалж байгаад эцэст нь зөрчилгүй гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг юм.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа  өөрийнхөө авлига албан тушаалын гэмт хэрэгтээ өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг Нийслэлийн архивын газрын нягтлан бодогч Б.Цэрмааг хүртэл татан оролцуулж амжиж. “Архивын хөгжлийн сан” ТББ-ын худалдан хөгжлийн банкин дахь дансны 2016 оны депозит хуулган дээр “Ажлын хөлс” гэдэг гүйлгээний утгатай 1,000,000 сая төгрөгийг Нийслэлийн архивын газрын Ахлах нягтлан бодогч Б.Цэрмаа руу шилжүүлж байжээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2001 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Б/72 тушаалаар Нийслэлийн архивын газрын нягтлангийн ажлыг давхар хариуцан хийж үүнийхээ хөлсөнд 40 хувийн нэмэгдлийг авдаг болжээ. Энэ үеэс эхлэн С.Гаваа дарга, Б.Цэрмаа нарын нөхөрлөл эхэлсэн бөгөөд тэрбээр С.Гаваа даргын нууц орлогын эх үүсвэр болох “Архивын хөгжлийн сан” ТББ-ын үйл ажиллагаатай ямар нэгэн сэжмээр салшгүй холбоотой байх нь дамжиггүй. Хэрвээ тийм биш байсан бол ажлын хөлс нэртэйгээр 1,000,000 төгрөгийг Архивын хөгжлийн сангийн данснаас Хаан банкин дахь дансаар авахгүй байх учиртай. Хэрвээ Нийслэлийн архивын газрын нягтлан бодогч Бадрахын Цэрмааг сайтар байцааж чадвал С.Гаваагийн бүх булхай луйврийг илчлэх нь дамжиггүй.

Төрийн захиргааны албан тушаалтан хүн хувийн компани, ТББ-ын санхүү төсвийн асуудалд нэгдүгээр гарын үсэг зурах нь хуулиар хориотой. Гэхдээ энэ зүйл заалт С.Гаваа даргад үйлчилдэггүй билээ.

Дараагийн дугаарт

С.Гаваа дарга Нийслэлийн архивын газарт ажилладаг доод албан тушаалтнуудтайгаа хамтран хэрхэн орлого ашиг олдог баримтуудыг хүргэх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.