СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Илбэчин усан доорх үзүүлбэрийн үеэр амиа алдсан байж болзошгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэгийн илбэчин Чанчал Лахири усан доорх үзүүлбэрийн үеэр сураггүй алга болсон ба голын усанд живж амиа алдсан байж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Тэрээр Унгар гаралтай Америкийн алдарт илбэчин Харри Хоудинийн ус руу үсэрч зугтдаг илбийг дахин сэргээж сонирхуулах гэж байсан тухай эх сурвалж мэдээлэв.

Чанчал Лахири баруун Бенгал мужийн Хугли мөрөнд эрсдэлтэй үзүүлбэрээ үзүүлэхийг оролдсон байна. Илбэчнийг харахаар цугласан хүмүүс цагдаа дуудаж энэ талаар мэдэгджээ. Цагдаа нар ус руу орсон илбэчнийг эрж хайх ажил үргэлжилж байна.

Илбэчин завин дээрээс ус руу үсэрч, гол дотор орж зургаан цоожтой гинжийг мулталж гарч ирэх ёстой байжээ. Орон нутгийн цагаар ням гарагийн шөнө гэхэд цагдаа нар ул мөрийг нь ч олоогүй байв.

Амь насаа эрсдэлд оруулахаас нь өмнө зургийг нь авч амжсан гэрэл зурагчин Жаяант Шау илбэчнээс чухам яагаад ийм эрсдэлтэй алхам хийж байгааг нь асуухад Лахири инээмсэглэн “хэрэв би зөв хийвэл энэ бол ид шид. Харин алдаа гаргавал осол болно” гэж хариулсан байна.

Энэтхэгийн илбэчин анх удаа амь эрсэдсэн үзүүлбэр үзүүлж байгаа хэрэг биш юм. Тэрээр 20 жилийн өмнө шилэн хайрцганд орж ус руу унан амжилттай зугтаж байжээ.  

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.