СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчтэй УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уулзжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ganga
5 жилийн өмнө

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсантай холбоотой УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын Үндсэн Хууль оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, УИХ-аар болон Байнгын хороодоор графикийн тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 5 дахь өдрийн хуралдаанаас хойш УИХ-ын удирдлагууд Ардчилсан намын удирдлагууд, Ерөнхийлөгчтэй уулзаж ойлголцох талаар яриа хийсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол том асуудал. Тиймээс

Үндэсний нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиар 33 хувиас хэтрүүлж болохгүй. Одоогийн өргөн барьсан өөрчлөлт 20 гаруй хувь байгаа.

Харин хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хэлэлцүүлгийн шатанд одоо өргөн барьсан, хөндөгдсөн заалтууд дээр санал авах бага зэргийн өөрчлөлт оруулна. Монгол улсын Ерөнхийлөгчтэй УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзалдсан. Тодорхой яриа явагдсан. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Үүнийг 2-р хэлэлцүүлгийн үеэр шийднэ гэж ярилцаж байна.

АН-ын бүлгийн даргатай өнгөрсөн 5 дахь, хагас сайн өдрүүдэд Их хурлын удирдлагууд уулзалдсан. Яриа хэлэлцээр үргэлжилж байна.  Зарим тодорхой саналуудыг 2-р хэлэлцүүлгийн үеэр авах боломж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. АН-тай тохиролцсон гэж хэлэхэд эрт байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн Хууль оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх 1-р хэсэг эхэлсэн. Хууль санаачлагчаас УИХ-ын гишүүд асуултаа асуусан. Маргааш төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлттэй холбогдож гишүүд асуултаа асууна. Хэлэлцүүлгийн явцад 62 гишүүн өөрсдөө өргөн барьсан хуулийнхаа үзэл баримтлалаас сөрөгдүү асуултыг асууж байна гэдэг дээр олон нийт эргэлзээ төрж байх шиг. Энэ дээр эргэлзэх асуудал байхгүй. УИХ-ын гишүүн бол нэгдүгээр үүрэг бол ард түмнийг төлөөлөх үүрэгтэй. Тийм учраас УИХ-ын гишүүд энэ үүргээ биелүүлсэн.

Нэгэнтээ 62 гишүүд гарын үсэг зурсан энэ төсөл цаашид дэмжигдээд явна. Улс төрийн намууд, тодорхой харилцах субъектуудтай харилцаад явж байгаа. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль  батлагдсанаас хойш 7 удаа УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Үүнтэй агуулга үзэл баримтлалын хувьд адилаар хуулийн төслийг хэлэлцэж байгаа.  

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Үндсэн хууль бол Монголын хамгийн эрхэм дээд бодлогын баримт бичиг. Тийм учраас бүх улс төрийн намууд, төрийн болон ерөнхийлөгчийн институт, УИХ дахь АН-ын бүлэг, энэ чиглэлээр судалгаа хийдэг үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн эрдэмтэд,  судлаачидтай, төрийн бус байгууллагуудтай, өмнөх үе үеийн парламентад ажиллаж байсан үндсэн хуулийг анх батлалцаж байсан Ардын их хурлын депутатууд гээд бүгдэнтэй нь ярилцаж санаа онолыг нь авч, нэгтгэж ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллээр хоёр нам наймаа, тохиролцоо хийгээд байгаа гэж яриад байх шиг байна. Үндсэн хуульд наймаа тохиролцоо гэж байхгүй.  Асуудлыг цаашид хэр зөв авч явах вэ гэдэг талаар олон үзэл бодол саналыг нэгтгэх тал дээр бид нар ажиллаж байгаа.

Ерөнхийлөгч, АН, бусад улс төрийн намууд үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн нэг байр суурьтай байгаа учраас яг юуг яаж оруулах, дараагийн үр дагавар гэдэг дээр эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд хамтарч ажиллах чиглэлд санал гаргаж байгаа.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын 64 гишүүний 62 нь гарын үсэг зурсан. Гэхдээ дотор нь орсон заалтуудтай санал зөрөх, өөрсдийн саналуудыг оруулах гэсэн асуудлууд байгаа. Тэр асуудлын яриад явж байгаа. Түүнээс биш хэлэлцэх эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуудал байхгүй. Ойлголцлоо нэгтгээд явж байна.

Хэлэлцэх хэсгийг шийдвэрлэхээс шалтгаалж бүх дараалал хамаарна. Хэлэлцэх хэсгийг шийдвэрлэчихвэл график гараад явчихна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд бүх зүйл нь графиктай байгаа. 1-р хэлэлцүүлэг буюу хэлэлцэх хэсэг шийдсэнээс дараагийн 2-р хэлэлцүүлэг хүртэл дор хаяж ажлын долоогоос доошгүй хоног байна. Энэ үеэр их хурлын гишүүд хөдөө орон нутагт явах гэх мэт ажлууд байна. Бид нарын төлөвлөж байгаагаар бүх юм графикийн дагуу явж байна. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа график илүү тодорхой болж гарч ирнэ.

Одоогийн төлөвлөж байгаагаар 2-р хэлэлцүүлэг наадмын өмнө болно. Наадмын дараа 3-р хэлэлцүүлэг рүү орох уу ардын түмний сонсгол руу орох уу гэдгийг УИХ-аар шийднэ. Үе шат болгон дээр шийдэл гарна. Энэ шийдлийг бүлэг дээр ч гаргана. УИХ-ын чуулган дээр гарна. Бүгд УИХ-ын тогтоол, хуулийн графикаар явах учраас энэ 6,7,8 сар үндсэн хуулийг хэлэлцсэн сарууд байх болов уу.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.