Амралтын өдрүүдэд /2019.06-15.16/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ
Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 2019.06.15 –ны өдөр БГД-ийн 23 дугаар хороо Хувьсгалчдын гудамж, “Буурал Ээж” супермаркетын зүүн замд амины Toyota Prius автомашины жолооч Х нь, явган зорчигч 39настай.эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.
- 2019.06.15-ны өдөр БЗД-ийн 22 дугаар хороо Доржийн гудамж, “Хаан банк” ХХК-ний урд замд “Нэт Капитал Финанс” ХХК-ний Ssangyong Istana автомашины жолооч М, Toyota Prius маркийн автомашины жолооч Б нар нь хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироосон
- 2019.06.16-ны 18.15 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар /Төв аймгийн Баянхангай сумаас баруун тийш 15-т/ асфальтан замд Э жолоочтой Toyota Land Cruiser 200 маркийн автомашины онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Э, зорчигч 44 настай, эмэгтэй Г, 7 настай, эрэгтэй Б, 36 настай, эмэгтэй С, 48 настай, эмэгтэй О нарын 5 хүн нас барсан хэрэг гарчээ.
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.