- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
2024 оны Европын аваргыг Герман улс зохион байгуулахаар боллоо. Эцсийн шатны санал хураалтад Турк болон Герман улс тунаж үлдээд байсан юм.
Швейцарийн Ньон хотноо явагдсан санал хураалтаар Герман улс 70.8 хувь буюу 12 санал авч ялалт байгуулжээ. Герман улс 1988 оноос хойш нэгдсэн Герман болоод анхны Европын хөлбөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах гэж байгаа бол Турк улс 2008, 2012, 2016 онд нэр дэвшсэн ч “мултарсан”. Учир нь санал асуулгаар Туркыг тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэмээн гишүүд үзжээ. Баруун Герман улс тивийнхээ аваргыг нутаг дээрээ зохион байгуулснаас хойш 36 жилийн дараа энэ том тэмцээнийг дахин хүлээн авахаар боллоо.
Тус улсад болох хөлбөмбөгийн тэмцээнд 24 улс оролцох юм. 2024 оны зургадугаар сараас долдугаар сарын хооронд 51 тоглолт болох аж. VAR буюу хөлбөмбөгийн бичлэг ухрааж үзэх технологийг ирэх 2019-2020 оны Европын хөлбөмбөгийн клубуудын аваргуудын лигт ашиглаж эхэлнэ хэмээн албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн зун ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-нд анх хэрэгжүүлсэн тус технологи Европын хөлбөмбөгт ийн орж ирлээ. Мөн Европын хөлбөмбөгийн холбооноос мэдээлснээр 2019 оны Европын супер цом, 2020 оны Евро, 2020-2021 оны Европа цом, 2021 оны Үндэстнүүдийн лигийн шигшээ тэмцээнд VAR технологийг ашиглахаар боллоо.