СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Америк даяар тог тасарч 50 сая иргэн хохирчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Америкийн бүс нутгаар гэрэл цахилгаан тасарч олон арван сая иргэн өртсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Нэн ялангуяа Аргентин, Уругвай улсуудад хамгийн өргөн хүрээнд цахилгааны эх үүсвэргүй болсон ба Бразилийн өмнөд нутаг, Чили, Парагвай улсуудад мөн тог тасарчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Америкт оршин суудаг 50 сая гаруй иргэнд эрчим хүчний хомсдол тулгарсан байна. Аргентин улсын Ерөнхийлөгч Муарико Макри уг хэргийг мөрдөн шалгахаа амлажээ.

Аргентинд ням гарагийн өглөө 07 цагийн үед цахилгаан тасарч галт тэрэгний үйл ажиллагаа саатаж, замын хөдөлгөөний дохио унтарсан байна. Тус улсад

 

 

Цахилгаан холбооны Edesur компанийн зүгээс холболтын дотоод шугам гэмтсэнээс олон сая иргэн цахилгааны үүсвэргүй болсон тухай тайлбарласан байна. Мөн ингэж улс орон даяар тоггүй болж байсан тохиолдол өмнө нь байгаагүй гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

 

Албаны хүмүүс Yacycreta усан цахилгаан станцын далангаас эрчим хүч дамжуулах шилжүүлэгчид саатал гарсан гэжээ. Уг доголдлоос хойш Аргентин улсад иргэдийн 80 хувь, Уругвай улсад хэрэглэгчдийн 88 хувь эрчим хүчний эх үүсвэртэй эргэн холбогдсон байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.